Өнөөдөр буюу болон маргааш ихэнхи нутгаар хур тунадасгүй бага зэргийн дулаарах төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Энэ сарын 29, 10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно.

Салхи 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here