Өнөөдөр өглөөний 06:00 цагаас Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэнэ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзаж, зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцлах үүргийг өгсөн юм. Учир нь энэ сарын 15-ны өдрөөс эхлэн автозамын түгжрэлийг бууруулахын тулд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын зорчих хэсэгт зүүн эргэхийг хориглосон шийдвэр гарсан билээ. Гэвч энэ шийдвэр нь тийм ч оновчтой шийдэл бус гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хотын даргатай уулзах үеэрээ онцлоод дахин судалгаа хийж, хянаж үзэхийг үүрэг болгосон юм.

Ийнхүү автозамын түгжрэл буурч байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажилласны үндсэн дээр Нийслэлийн засаг дарга С.Батболд шийдвэрээ цуцалж өнөөдрөөс эхлэн төв замаар зүүн эргэж болохоор боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here