Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аяллын дугаартай Бойнг-737 агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон болно.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр  “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийлээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “код-3” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажиллалаа.

“Код-3”  цуцлагдаж нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here