Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд өгчээ. Тэрбээр хүсэлтдээ “Элчин сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу намайг эргүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн байна.

Элчин сайд хүсэлтээ 2017 оны долдугаар сарын 22-нд гаргасан бөгөөд өөр ямар нэгэн тайлбар бичээгүй байна. Харин Гадаад харилцааны яаманд өнгөрсөн долоо хоногт ирүүлжээ. Одоо энэ хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, зарлиг гаргах учиртай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here