Өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо өнгөрсөн есдүгээр сард болсон Ерөнхий ассамблейн хурлаар өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Монгол, Иран, Малайз, Шри­Ланк улс өрсөлдсөн. Эдгээр улсаас Монгол, Иран шалгарч уг тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрхтэй болжээ. Өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх оны дөрөвдүгээр сарын 5­15­нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here