Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “32 автобусны буудал дээр манай хүүхэд бусдад дээрэмдүүлсэн байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай очиж 12 дугаар хороонд оршин суух Г, Т, Э нарын гар утас, өмсөж явсан гутлыг Баянзүрх дүүрэгт оршин суух О, Т нар бүлэглэн дээрэмдсэнийг эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ц.Баатарболд, олон нийтийн цагдаа Г.Гомбодорж нарыг Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here