“БНСУ дахь Монголчуудын Супер цом 2017” сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээнийг хоёр үе шаттайгаар сар хагасын турш зохион явуулж амжилттай өндөрлөлөө. Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноосзохиогдсон тэмцээнд “Хамаг Монгол” баг түрүүлж цомын эзэн, аваргын алтан медаль, 1 сая вонны мөнгөн шагналын эзэн баг болсон бол тэмцээний дэд байрт “Korea University баг“ мөнгөн медаль, 800 зуун мянган вонн, 3-р байрт “Буганууд баг” хүрэл медалийн эзэн 600 мянган вонн, 4-р байрт “Дархан гарьд” баг 400 мянган вонн, дэмжигч байгууллагуудын дурсгалын бэлгийн хамт гардан авч тус тус байр эзэлсэн амжилт гаргалаа.

Үйл ажиллагааны нээлтэд МҮСБХны удирдлагууд, албаны хүмүүс оролцож, баг тамирчдад шагнал гардуулахын зэрэгцээ БНСУ-д ажиллаж сурч буй спортод элэгтэй залуустай уулзаж санал сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here