Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хэвлэлийн бага хуралд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр нар “Шүүхийн үйлчилгээний шинэ стандарт” сэдвээр мэдээлэл хийв.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2017 оныг шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил болгосонтой холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх “Шүүхийн үйлчилгээний төв”-ийг нээгээд байна.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Тус төв нь тохь тухтай орчинд шүүхээс шуурхай үйлчилгээ авах иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах орчинг хангасанаараа шинэлэг бөгөөд давуу талтай.

Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн энэхүү төв нь шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах ач холбогдолтой талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү онцлоод “Шүүхийн байгууллагыг үйлчилгээний байгууллага болгох эхний алхмыг энэхүү үйлчилгээний төвөөр хэрэгжүүлж эхэллээ. Цаашид нийслэлийн бусад дүүргийн шүүхүүд болон хөдөө орон нутгийн шүүхүүдэд энэ жишгээр иргэдэд үйлчилнэ” гэлээ.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Тэрбээр “Шүүхээр үйлчлүүлэхээр ирсэн иргэнийг шүүхийн зохион байгуулагч хүлээн авч, угтах үйлчилгээ үзүүлэх юм. Иргэн нэхэмжлэл бичих шаардлагатай бол өргөдөл гомдол бичих зориулалтын ширээ сандал бүхий тохижилттой хэсэгт очно. Тус хэсэгт хэрэг маргааны төрлөөр нэхэмжлэлийн загварыг байршуулсан. Шүүгчийн туслахтай уулзах хэсэг болон нэхэмжлэл, өргөдөл гомдол хүлээн авах хэсэгтээ хүлээлгийн танхимыг бий болгосноороо дараалал хүлээх зуураа танхимд байрлуулсан мэдээллийн самбартай танилцах, дэлгэцээр хууль эрх зүйн бусад мэдээллийг авч болно.

Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлж, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд зориулсан орон зай, түүний зохион байгуулалтыг өргөжүүлж буй энэхүү дэвшилд иргэдийн санаа бодлыг илүү тусган, цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах болно” гэж тайлбарлалаа. Шүүхийн үйлчилгээний шинэ стандарт Монгол улсын бүх шүүхэд нэвтрэх юм.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо          “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын төгсгөлд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны эхний таван сарын байдлаар шийдвэрлэгдсэн хэргийн шүүн таслах ажиллагааны дүн мэдээг олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр танилцууллаа.

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн 2017 онд шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлт

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

2017 оны хэргийн судалгаа

тоо

1

Нийт хүлээн авсан хэргийн тоо 337

2

Шийдвэрлэсэн хэргийн тоо 227

3

Үүнээс: Хөнгөн 32
Хүндэвтэр 142
Хүнд 42
Онц хүнд 11

4

Нэг шүүгчид ноогдох хэргийн тоо 32 /дунджаар/
Хүлээн авсан 50 /дунджаар/
Шийдвэрлэсэн 32 /дунджаар/

5

Үлдэгдэл хэргийн тоо 56

6

Хугацаа хэтэрсэн хэргийн тоо 0

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

2017 оны хэргийн судалгаа

тоо

1

Нийт хүлээн авсан хэргийн тоо 289

2

Шийдвэрлэсэн хэргийн тоо 207

3

Үүнээс: Хөнгөн 25
Хүндэвтэр 134
Хүнд 54
Онц хүнд 36

4

Нэг шүүгчид ноогдох хэргийн тоо 35 /дунджаар/
Хүлээн авсан 40 /дунджаар/
Шийдвэрлэсэн 28 /дунджаар/

5

Үлдэгдэл хэргийн тоо 45

6

Хугацаа хэтэрсэн хэргийн тоо 0

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

 

2017 оны хэргийн судалгаа

тоо

1

Нийт хүлээн авсан хэргийн тоо 191

2

Шийдвэрлэсэн хэргийн тоо 115

3

Үүнээс: Хөнгөн 21
Хүндэвтэр 70
Хүнд 19
Онц хүнд 5

4

Нэг шүүгчид ноогдох хэргийн тоо 30 /дунджаар/
Хүлээн авсан 40 /дунджаар/
Шийдвэрлэсэн 25 /дунджаар/

5

Үлдэгдэл хэргийн тоо 40

6

Хугацаа хэтэрсэн хэргийн тоо 0

 

 

 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here