Хонгконгт улсад өчигдөр Азийн жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал болж, олон чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэ хуралд манай улсаас Азийн жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Бираагийн Пагва болон олимпийн зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал Машбатын Бөхбат нар оролцов.

Тус хурлаар шийдвэрлэсэн гол асуудал нь 2020 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотыг сонгох байв. Улмаар “Токио-2020” олимпийн наадмын жил Монголд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох байгуулахаар тогтлоо. Энэ жилийн Азийн АШТ энэ сарын 26-28-нд Хонгконгт болох бол ирэх жилийнх Индонезийн Жакартад, 2019 оны Азийн аварга Саудын Арабт тус тус зохион байгуулагдах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here