Элэг, бөөр, ясны чөмөг суулгах мэс заслын зардлыг төрөөс хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс энэ ондоо багтаад арав орчим хүнд элэг шилжүүлэх мэс заслыг хийхээр төлөвлөжээ.

Төрөөс зардлыг нь даах элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр болсон бөгөөд түүний хагалгааг өнгөрсөн бямба гарагт хийх байсан ч түр хугацаагаар хойшлоод байгаа юм. Түүний нөхөр донор нь болно.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан дөрөвдүгээр сард 34 дэх элэг шилжүүлэн суулгах мэс заслаа амжилттай хийсэн. Долоон настай охинд хийсэн мэс засал амжилттай болж, өнгөрсөн долоо хоногт эмнэлгээс гарсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here