Мазаалай хиймэл дагуул хөөргөх, хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авах газрын станцыг суурилуулах ажил МУИС-д амжилттай өрнөж байна. Мазаалай хиймэл дагуул энэ сарын 31- нд хөөрөх бөгөөд энэ дохиог бид дээрх газрын станцаар дамжуулан хүлээн авах юм.

Энэхүү газрын станц UHF/VHF долгионоор мэдээлэл хүлээн авах, дамжуулах чадалтайгаар угсрагдаж байна. Цаашид S-band, X-band гээд улам өндөр давтамжийн мужид ажилладаг болгон өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.