Монголын xөлбөмбөгийн xолбоо(МХБХ) 2015 оны шилдгийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг ирэх бямба гаригт буюу энэ сарын 12-ны өдөр “Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд зохион байгуулах гэж байна.

Ингээд “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагааны журмаас хүргэж байна.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ

“АЛТАН БӨМБӨГ” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

ШАНГРИ ЛА ЗОЧИД БУУДАЛ, УЛААНБААТАР ХОТ

2015.12.12

ЖУРАМ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Алтан Бөмбөг 2015” шагнал гардуулах ёслолын ажиллагааны зорилго бол МХБХ-ны 2015 оны үйл ажиллагааг олон нийтэд таниулах, амжилт гаргасан гишүүн байгуулга тамирчдын ажилыг дүгнэж алдаршуулахад оршино.

Шагналд нэр дэвшигчид дараах шалгуурыг хангасан байна.

Үүнд:

  • МХБХ-ны гишүүн байгууллагад харьяалалтай байх
  • МХБХ-ны 2015 оны тэмцээнүүдэд амжилттай оролцсон байх
  • Шудрага тоглолтын зарчмыг мөрдсөн байх “Fair Play”

Шагналд нэр дэвшиж буй тоглогчдын нэрсийг МХБХ-ны техникийн хэлтэсээс гаргана. Нэр дэвшигчдийг, тухайн жилийн турш оролцсон тэмцээний статистик дүнг харгалзан дэвшүүлнэ.

2015 оны “Алтан бөмбөг” болон “Бэлгэдлийн 11” шагналд нэр дэвшигчдэд санал өгөх эрх бүхий МХБХ-ны гишүүн байгууллагууд

1.     “Хүрхрээ” Үндэсний дээд лигийн шилдэг 9 клуб

·       Ахлах дасгалжуулагч – 1 санал

·       Багийн ахлагч – 1 санал

·       Нийт 18 санал

2.     “Хүрхрээ” Үндэсний 1-р лигийн шилдэг 10 клуб

·       Ахлах дасгалжуулагч – 1 санал

·       Багийн ахлагч – 1 санал

·       Нийт 20 санал

3.     Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны 14 гишүүн

·       Сэтгүүлч тус бүр 1 санал

·       Нийт 14 санал

4.     2015 оны “Aлтан Бөмбөг” болон “Бэлгэдлийн 11” шагналыг хүртэж буй тоглогч бүр нийтдээ 52 санал цуглуулах боломжтой.

ШАГНАЛЫН ТӨРӨЛ

·        Оны шилдэг эрэгтэй тоглогч

·        Оны шилдэг эмэгтэй тоглогч

·        Оны шилдэг дасгалжуулагч

·        Оны шилдэг шүүгч

·        Оны шилдэг гоолын эзэн

·        Бэлгэдлийн 11 шилдэг тоглогч

·        МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай шагнал

ШАГНАЛД  НЭР ДЭВШИГЧИД

1.     Оны шилдэг дасгалжуулагч

МХБХ-ноос 2015 онд зохион байгуулсан дээд зэрэглэлийн болон хүүхдийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон дасгалжуулагч нарыг, амжилтыг нь харгалзан сонгож шалгаруулсан болно.

Шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчийг цагаан толгойн үсгийн дараалалаар эрэмбэлсэн болно.

Дараах дасгалжуулагчдаас  оны шилдэг дасгалжуулагчыг  шалгаруулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here