Орон даяар ерөнхий боловсролын улсын сургуулиудын амрах хуваарийг БСШУСЯ-наас гаргасан байдаг. 2017 оны хичээлийн жил дуусч, зуны амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ.

Нийслэл, орон нутгийн сургуулиуд тавдугаар сарын 25-наас бага ангийн сурагчдаа амрааж эхлэх юм байна. Харин ахлах ангийн сурагчид хамгийн сүүлд буюу зургаадугаар сарын 8-наас амарна. Цэцэрлэгүүдийн хувьд бүгд зургаадугаар сарын 1-нээс зуны амралтаа эхлүүлнэ.

Их дээд сургуулиудын тухайд оюутнуудын амралтыг сургуулийн захиргаа бие дааж шийддэг бөгөөд, яамнаас албан ёсны хуваарь гаргадаггүй.

Нийслэл I-II анги V/25-наас
III-V анги VI/01-нээс
VI-IX анги VI/08-наас
X-XII анги
Орон нутаг I-II анги V/25-наас
III-V анги VI/01-нээс
VI-IX анги VI/08-наас
X-XII анги
Цэцэрлэг VI/1-нээс

Эх сурвалж: БСШУСЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here