Нарны гүүрнээс баруун урд талд тээвэр зуучлалын “Туушин” ХХК-ийн аэчаа буулгах том хашаа байдаг. Тус хашааны үүдэн дээр  Туушин ХХК гэсэн хаяг байдаг. Төв хаалган дээр нь очиж харуулаас нь хаанахын ямар байгууллагын эзэмшлийн  агуулах,  хашаа байр вэ гэхэд Туушин ХХК –ийнх гэсэн хариултыг өгсөн юм. Тиймээс  Туушин ХХК нь хотын төвд хог хаягдлаа ийнхүү булж дарж байгаа нь ямар учиртай болохыг тодруулах үүднээс Туушин ХХК-д хандахад н.Дүгэрсүрэн,  н.Өлзийсайхан нарын удирдлагуудаасаа мэдээлэл ав гэсэн юм. Улмаар энэ хоёр хүнтэй холбогдоход “Манайх хашаандаа нэмж агуулах байр барьж байгаа. Тэрнийхээ сууринд хэрэглэх гэж нүх ухсан нь үнэн. Ухсан нүхэндээ харин хог хаягдал хийгээгүй” гэж үгүйсгэсэн бөгөөд ухсан нүхэндээ  хуучин барилгын үлдэгдэл цемент тоосгоны үлдэгдлүүдийг хийсэн гэсэн юм.

Гэвч энэхүү зургаас харахад цементийн үлдэгдэл биш машины дугуй зэрэг хог  хаягдал байгаа нь харагдаж буй юм. Судалгаанаас харахад хог хаягдлуудын устаж алга болох хугацаа харилцан адилгүй байдаг. Тухайлбал, машины дугуй 120-140 жилийн дараа л алга болно гэсэн эрдэмтдийн тооцоолол бий. Тэгэхээр Туушин ХХК мөддөө арилж алга болохгүй машины дугуй сэлтийн хог хаягдлыг ингээд л хотын төвд булчихаж байгаа харагдана.

Бичлэг дээрээс ч энэхүү үйлдэл нь тод харагдаж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here