Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ бүтэн сайн өдөр СХДНЭ-ийн харьяа Нийслэлийн ахмадын эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Эмнэлгийн барилга олон жил болсон, сантехникийн шугам хоолой хуучирсан, халуун усгүй гэдгийг эмч, үйлчлүүлэгчдийн зүгээс дуулгасны дагуу Эрүүл мэндийн сайд холбогдох албаны хүмүүст уламжлан, халаалт, дулаан, сантехникийн асуудлыг нь шийдвэрлэхээр боллоо.

Тус амбулатори нь 1985 онд ашиглалтад орсон бөгөөд нарийн мэргэжлийн 12 кабинет, лабораторийн 8 төрлийн шинжилгээ, 4 төрлийн оношилгоог хийж, нөхөн сэргээх эмчилгээ, ахмадын тасагтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here