Зөвхөн улс төрийнхөн гэлтгүй шашин төрийн тэргүүтнүүд ч мөн адил ард түмний итгэл үнэмшил, сүсэг бишрэл дээр тулгуурлан ихээхэн хөрөнгөжих болсон нь нууц биш. Энд тэндхийн гандан хийдүүдийн ном унших үнийн тарифууд ч улам их нэмэгдэж сүсэгтэн олны итгэл үнэмшил хэзээд үгүй болохгүйгээс хойш хожгор толгойтнуудаа тахин шүтэх нь хэвээр. Буяны их үйлст бүх л амьдрал, чин сэтгэлээ зориулдаг хүн бол энэ их үйлстээ л үнэнчээр зүтгэхийг үлгэрлэсэн гэгээнтэн бол АНУ-ын Индиана муж дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвийн тэргүүн, хамба Ажиа Гэгээнтэн юм. Монголын хавдарт өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд туслах зорилгоор Улаанбаатар хотын Эх Нялхсын төвийн дэргэд Цусны хавдарт хүүхдүүдийн эмчилгээний Төв барьж ашиглалтанд оруулж өгсөн ариун их үйлсийг нь дурдахгүй байж болохгүй. Энэ их үйлийг  үргэлжлүүлж улс эх орныхоо хүнд хэцүү өвчтэй зовлонтой үед ирээдүй хойч үедээ буян болж шашин номын нэр хүндийг өндөрт өргөж явахыг бусдад харуулах гэсэн үлгэр нь харин ч нэг дурсагдаад өнгөрөх үйл явдал болсон гэлтэй. Буяны бус худалдаа арилжааны салбарт хүч үзэж явдаг гэгээнтэн манайд нэгээр нэмэгдсэнийг хэвлэлүүд онцолж байна. Зава Дамдин гавжийн хойд дүрээр тодорч Дундговийн Дэлгэрийн хийдийг толгойлон суудаг Зава Дамдин ренбүүчи Осгонбаяр ламтан баячуудад зориулсан ZD нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрээ нээсэн гэнэ. Үүгээр нь мэдээж томчууд, дээдсүүд нь зочилж багшийнхаа босгосон бизнесийг ядах юмгүй дэмжих биз. Томчууд нь хоорондоо мөнгө хаялцаж, ядуу муусайн ард иргэд нь зовлон үзсэн хэдэн жүжигчдээсээ л буян хүртэх болж. Дээд эрхмүүд нь насаараа идээд барахгүй хөрөнгөө хав дарж, ард иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулсан лам хуваргууд нь энд тэнд хэдэн чулуу босгож түүнийгээ их буян хэмээн бидний амыг таглах дүр зургууд хэдийнээ сонин байхаа больж. Үнэт чулуу, алт, алмаз, шүрээр хийсэн эдлэлрүү нь мань мэтийн энгийн ард зүглэх битгий хэл зүүдлээд ч олдохгүй гэдэг нь тодорхой биз.

Эх сурвалж:Шуурхай.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here