Бээжин хотноо дөрөвдүгээр сарын 7-ны өдөр явагдах “Транзит Монгол-2017” форумд Монгол Улсын тээврийн томоохон салбар болох  төмөр замын тээврийн асуудлаар хэлэлцэнэ.

Манай улсын төмөр замын тээврийн коридор нь Ази-Европыг холбосон олон улсын тээврийн коридоруудын нэг болохын хувьд БНХАУ-ОХУ, БНХАУ-Европ болон эсрэг чиглэлд дамжин өнгөрөх тээврийг  хөгжүүлэх, ачаа урсгалын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар төмөр замын салбарын хөгжилд онцгой ач холбогдолтой.

Хоёр том гүрнийг холбож буй Монгол улс хоёр хөршөө төдийгүй ази, европыг холбох хамгийн дөт зам юм. Монгол, ОХУ, БНХАУ гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах төсөлд гурван орныг хамарсан төмөр замын  7 төсөл тусгагдсан.

Форумын үр дүнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг БНХАУ-ын Төмөр замын ерөнхий компани хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

       Монголын төмөр замын өнөөгийн байдал, “Талын зам”, “Бүс ба зам”

  • Дөт зам-Монголын төмөр замын гол шугам буюу ОХУ-ыг БНХАУ-тай холбож буй гол төмөр замын урт нь 1110 км жилдээ дунджаар 20 сая тн ачаа тээвэрлэж байна. Европ-Азийг холбосон тээврийн коридоруудын хамгийн өрсөлдөх чадвар бүхий  Транс –Сибирийн гол тэтгэгч шугам.  Уг коридор Казахстаны дамжин өнгөрөх коридороос 513, Манжуурын коридороос  748 км дөт юм.
  • Ачааны хэмжээ өссөн-Өргөн царигтай, Монгол-Хятадын хилийн боомтууд дээр ачилт хийдэг. Монголын төмөр замаар тээвэрлэгдэж буй ачаа 2008 оныхтой харьцуулахад 2016 онд 20 хувиар өссөн.
  • Ачаа шилжүүлэх хугацаа богиноссон-Замын-Үүдэд чингэлэг шилжүүлэн ачихад зарцуулах хугацааг 420 минутаас 240 минут болгосон.  Мөн ачааг аюулгүй тээвэрлэх, тээврийн тарифыг хямдруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. /Шилжүүлэн ачилтын зардал 65 хувиар буурсан/
  • Дамжин өнгөрөх хугацаа хурдассан-Дамжин өнгөрөх хугацааг ОХУ-БНХАУ 28 цаг, БНХАУ-ОХУ 31 цаг болгон хурдасгасан. ОХУ-БНХАУ 5,5 хоног, БНХАУ-ОХУ 6,5 хоног. Хоногт ачаа тээвэрлэх зай 850-950 км болсон
  • Тээврийн үнийн хөнгөлөлт-2006 оноос үйлчилж байна

-ОХУ-БНХАУ 1-р бүлэг 50%, 2-р бүлэг 30% /мод /15%/, нефть /15%//

-БНХАУ-ОХУ 1, 2-р бүлэг 60 хувь /кокс /50%//

  • Нөөц-Жилдээ Монголын нутгаар 800-1000 галт тэрэг дамжуулан тээвэрлэх нөөц байна. БНХАУ-аас Европ руу 2016 онд 1702 галт тэрэг аялснаас 167 нь Монголын нутаг дэвсгэрээр

Хүрэх үр дүн

  • Нэгдсэн бичиг баримттай болох
  • Гааль тээвэрт ачааны нэгдсэн ангилалтай болох
  • Мэдээллийн нэгдсэн сүлжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here