2014 оны “Дэлхийн мисс”- ийн тэмцээнд эх орноо төлөөлөж амжилттай оролцоод ирсэн Т.Батцэцэг гурван жил үерхсэн найз залуугаа араар нь тавьжээ. Т.Батцэцэг нэг хэсэг “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ариунболдтой нэр холбогдоод байсан юм. Т.Ариунболдыг жүжигчин О.Энхтуулын анхны нөхөр гэдгээр нь ард түмэн андахгүй мэдэх билээ.

Тэрээр энэ талаар: “Ариунболдыг бол танина. Миний араас нэлээн олон сар гүйгээд албан ёсоор найзлах санал тавьсан. Бид хоёр удаагүй, сар ч хүрээгүй. Би эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдээгүй. Мэдээд ийм заваан юманд хутгалдахгүй ээ гээд больсон. Хүмүүс намайг ганц бие гэх юм, надад найз залуу байдаг. Бид үерхээд бараг хоёр, гурван жилийг ардаа орхичихлоо. Бид хоёрын харилцаанд хүртэл нөлөөлж байна” хэмээн ярьжээ. Мөн тэрээр найз залуугаасаа хэсэг холдож, муудалцах үеэрээ Ариунболдтой нэг сар дотно харилцаатай байсан гэдгээ нуусангүй.

Эх сурвалж: www.zuv.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here