Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг, 11 дүгээр хороололд бага насны хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг олныг сэрдхийлгээд байгаа. Уг гэмт этгээдийг цагдаагийнхан шуурхай илрүүлж баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхэд хулгайлахыг завдсан хэрэгт шалгагдаж байгаа этгээд нь 35 настай, өмнө нь II сургуульд багшилж байгаад ажлаасаа халагдсан байж. Хүүхэд зодсон, тэдэнтэй зүй бусаар харьцсан гэдэг үндэслэлээр халагдсан У.Ууганбаяр сургуулийн гадуур эргэлдэх болсныг олон хүн гэрчилжээ.

Шинжээчийн дүгнэлтээр хүүг хулгайлахаар завдах үедээ их хэмжээний нойрсуулагч уусгасан шингэн шингээсэн алчуураар амыг нь дарсан бололтой. Чухам яагаад хүүхэд хулгайлах гэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Мөн цагдаагийнхан У.Ууганбаярын сэтгэц эрүүл эсэхийг шинжлүүлэхээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнд ханджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here