Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам тээврийн сайд М.Зоригт нарт албан бичиг хүргүүллээ. Эл албан бичигт “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар төмөр замын хувьцааг Хятадын талд шилжүүлэхээр хүсэлт гаргаж байгаа тухай  ноцтой мэдээллийг дэлгэжээ. Тодруулбал уг албан бичигт “1949 оны хэлэлцээрийн тухайд хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томъёоллыг тохироод байсан. Гэвч сүүлийн үед Оросын тал тус асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, хөтөлбөрийн төслөөс хасах саналаа илэрхийлээд байна. Оросын тал үүнийг тайлбарлахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар хятадын талтай яриа хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна” гэжээ.

 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас УБТЗ ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад УБТЗ ХНН-ийн Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж буйд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам тээврийн сайд М.Зоригт нарт уламжилжээ.

Зам тээврийн сайд М.Зоригт хэд хоногийн өмнө өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар Монголын хувьцааг Хятадад худалдахаар зэхэж байгаа тухай мэдээлэл ирлээ” хэмээгээд байсан юм.

эх сурвалж: eagle.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here