Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг ШӨХТГ-аас Олон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага 2017” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад иргэд, хэрэглэгчдэд ажил үйлчилгээ үзүүлдэг, түүнийг хариуцаж нийгмийн харилцаанд оролцдог байгууллагуудын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байгаа юм.

Зөвлөлдөх уулзалтыг нээж, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрээр “ Хэрэглэгчийн харилцаанаас гадуур ажил, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага гэж байхгүй. Тиймээс бид хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарч үйл ажиллагаагаа уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг идвэхижүүлэх, чанаржуулахад анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” гэдгийг тодотгов.

Манай улс 2012 оноос эхэлж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж ирсэн. Энэ жилийн тухайд Шадар сайдын ивээл дор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага 2017” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн хямралын үед хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарах  асуудлын хүрээнд зөвлөлдөж буй юм.

17236863_670795649775044_501232052_o17160853_670795703108372_1925941436_n

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here