Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр  гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Букенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ. Энэхүү мэдээлэл гарсны дараа С.Баярын хамт байгаа хар дээлтэй бүсгүй хэн болохыг талаар цахим ертөнцөд багагүй шуугилаа. Энэ бүх мэдээллийн дараа энэхүү хар дээлтэй бүсгүй С.Баярын эхнэр буюу Э.Сувд болж таарсан юм.

Харамсалтай нь гадаадад боловсрол эзэмшсэн гэх энэ бүсгүй төрийн хүндэтгэлийн энэхүү арга хэмжээнд багагүй алдаа гаргаж байгаа нь гэрэл зурагт тодхон харагдаж байна.  Английн хатан хаан II Элизабетэд дэлхийн улс орны улстөрчид, одод хүндэтгэл үзүүлж мэхийн ёслодог. Энэ дэг жаягийг Э.Сувд бүсгүй үл тоомсорлов уу. Мэхийн ёслохгүй юм гэхэд гэдийн байж гар барих нь хатан хааны хувьд үл хүндэтгэсэн хэрэг болдгийг мэдмээр юм.

Хатан хаанд хэрхэн хүндэтгэлтэй ханддаг болохыг бусад улстөрч, оддын уулзалтын гэрэл зургаас харж болно. Энэ бол хэн нэгэнд тал засч байгаа зүйл бус хүндэтгэл, төрийн ёс юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here