Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж, улсын төсөвт багагүй хөрөнгө хуримтлуулж, хувийн хэвшлийнхнийг тэргүүлдэг “Энержи ресурс” компанийн “тамир нь тасарч” 200 ажилтнаа цомхотгохоор болжээ. Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл мэдээлсэн байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ ханш байнга унаж, борлуулалт эрс багассан нь Монголын тэргүүн компаниудад ч сүүдрээ унагаж эхэлснийг энэ жишээ харууллаа. “Энержи ресурс” компани улс орныхоо эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж, татварын орлого бүрдүүлэлтэд томоохон үүрэг гүйцэтгэж, МҮХАҮТ-аас шалгаруулдаг “Топ-100” аж ахуйн нэгжийн жагсаалтад сүүлийн 10-аад жил дараалан “айргийн тав”-д багтаж байсан юм. Компанийн удирдлага Цогтцэций суманд шилжин ирсэн болон орон нутгийн ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалах бодлого барьж байгаа бөгөөд салбарын холбоод, үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах арга замыг эрэлхийлж байгаа гэнэ. Цомхотголд хамрагдах дээрх ажилтнууд нь “Энержи ресурс” компанийн нийт ажиллагсдын 10 хувь нь юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here