Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өчигдөр /2017.03.02/ эхэлсэн. Уг тэмцээнд манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож, алтан медаль хүртлээ.

Тэрбээр 97 кг-д өрсөлдөж, 220 кг шахаж алтан медаль хүртэв.  Энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин хүч сорьсон. МУГТ Э.Содномпилжээ “Рио 2016” паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдсөн. Паралимпоос хойш  анхныхаа олон улсын тэмцээндээ оролцож ийнхүү бахдам амжилт үзүүллээ.  Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажиллав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here