Нийслэл болон орон нутагт махны үнэ сүүлийн хэдэн жилд байгаагүйгээрээ буурчээ. Тухайлбал, нийслэлтэй ойр Төв, Булган, Өвөрхангай зэрэг аймгийн ихэнх сумдын малчны хотонд даага 300 мянга, шүдлэн адуу 450 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

 

Харин өнгөрсөн жил сая төгрөгт хүрч байсан сувай гүү энэ жил 600 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн адууны үнэ ханш дор бүртээ 200-400 мянган төгрөгөөр буурчээ.Харин 500 мянган төгрөгийн үнээр худалдаалагддаг байсан бяруу 320 мянган төгрөг болжээ.

 

Мөн 800 мянган төгрөгт хүрдэг шүдлэн үхэр 500 мянга, нас бие гүйцсэн шар 1.2 сая төгрөгийн үнэтэй. Харин бог мал буюу ямаа бие жижигтэй бол 35 мянга, нас бие гүйцсэн бол 45-50 мянган төгрөгийн үнэтэй байна. Төлөг 40 мянга, зусаг хонийг 50 мянга, эр хонийг 130  мянган төгрөгөөр малчид хотноосоо зарж байна.

 

Нийслэлээс хол аймаг суманд малын мах бүр ч их хямдарсан гэнэ.

 

“Хүчит шонхор” захад ямааны мах 1800-2000 төгрөг, хонины мах 2100-2500 төгрөг, адууны мах 2500-2800, үхрийн мах 3500-3800 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байсан. Гэхдээ махыг бүтнээр нь авсан тохиолдолд ийм үнээр тооцох аж.

 

Харин жижиглэнгийн үнийн хувьд арай өөр. Тухайлбал, хонины мах 3200-3800, үхрийн мах 4500-6500, адууны мах 3200-4000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here