Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2017.02.22/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. Шүүх хурлыг хариуцагч талын өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар хойшлуулсан байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм. Харин нийслэлийн Прокурорын газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь энэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here