Одоогоос хоёр жилийн өмнө Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэн байгуулагдаж байв. Ингэснээр тус нам улсын бүртгэлд бүртгүүлсэн 23 дахь нам болж байв. Намын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга сонгогдон ажиллаж байгаа. Түүнийг чөлөөлүүлэх хүсэлтийг тус намын анхны дарга Ц.Баянбилэг  Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ч дээд шүүхээс “Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн” гэж тайлбарласан байдаг.

Тэгвэл ТТЭНН-ын анхны дарга Ц.Баянбилэгийг Улсын мөрдөн байцаах газраас эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулж байх үед ийнхүү оргон зайлсан байна. Тиймээс түүнийг улс даяар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн аж.

Эх сурвалж: Shuurhai.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here