Өмнийн говьд “ардчиллын” найман жилд засаг барьсан Б.Бадраатой холбоотой нэгэн хэрэг дэгджээ. Энэ нь цаагуураа “Ажнай”-гийн фракц  доторхи санхүүгийн ноцтой хэрүүл тэмцлийн нэг ч байж болох магадлалтай юм. Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 онд “Саусгоби даймонд”-ын захирал Ш.Баянбат нь “Тавантолгой” ХК-аас 240 сая төгрөгний 20,3 тонн нүүрс худалдан авчээ. Худалдан авах ажиллагаанд нь Засаг дарга Б.Бадраа бичиг хийн өгч туслажээ.

Өөрөөр хэлбэл энэхүү наймаа нь Засаг дарга асангийн “ивээл” дор явагдсан гэж үзэх үндэслэтэй байна. Захирал Ш.Баянбат нь эхлээд аймгийн Засаг даргад шинэлэг аргаар нүүрс олборлон угааж цэвэршүүлэх ажилд нь тусалж өгөхийг хүссэн хүсэлт гаргажээ. Засаг дарга хүсэлтийг хүлээж аваад 2012 оны 10-р сарын 2-ний өдрийн 1-1348 тоот албан бичгийг “Таван толгой” -д явуулж  “Саусгоби даймонд”-ын захирлыг дэмж гэжээ. Ийнхүү 240 саяын нүүрс худалдах худалдан авах гэрээг  “Тавантолгой” ХК-ийг төлөөлж тус компаний борлуулалт хариуцсан ахлах ня-бо Ц.Ариунжаргал, “Саусгоби даймонд”-ыг  төлөөлж захирал Ш.Баянбат нар нь 2012 оны 5-р дугаар 14-нд байгуулжээ. Гэрээний хугацаа нь нэг жил агаад  5500 ккал-оос дээш илчлэгтэй, стандартын коксжих  20.000 тонн нүүрс нийлүүлэх, худалдан авагч тал нь сар бүрийн эцэст тооцоо нийлж өр төлбөр үүсгэхгүй байх үүргийг хүлээсэн гэнэ. Гэсэн ч өр үүсжээ. Үүсэхдээ бүр таван жил үргэлжилсэн хэрүүлтэй шүүх цагдаадаа тулсан залилангийн хэрэг яригдсан зарга болон хувирсан байна. Энэ зуур “Саусгоби Даймонд” компаний хувьцаа эзэмшигчид солигдож шинэ удирдлагатай болжээ. Шинэ захирал нь нүүрсийг би аваагүй тул авсанаараа Ш.Баянбат харицна гэсэн бол “Таван толгой” нь гэрээ нь танай компанийалбан ёсны баланк, тамга тэмдэг дээр хийгдсэн тул мөнгөө “Саусгоби Даймонд” -аас л нэхэмжилнэ гэжээ. Харин энэ хэрэгт экс Засаг даргын оролцоо нь ихээхэн сонирхол татдаг. Тэрээр Ш.Баянбатад залилагдсан уу эсвэл…гэдэг асуулт урган гарч байна. Хэрвээ Б.Бадрааг залилсан бол энэ эрүүгийн гэмт хэрэг болох байсан ч тогтоох тодруулах ямар ажиллагааг аль ч тал явуулаагүй нь сонин.. Мөн 20,3 тонн нүүрс хаачсан гэдэг нь маргаантай. Анх хүсэлт гаргахдаа угааж цэвэршүүлэх тухай яригдсан ч ийм үйлдвэрлэлийн ажиллагаа явагдсан эсэх нь бас л тогтоогдсонгүй. Нүүрс худалдаж авагдсан даруйдаа л урагшаа урсах их урсгалд дайгдан алга болсон биз. Ийнхүү Засаг дарга Б.Бадраа “Ажнай”-гийн “Тавантолгой” -н өмнө нэг “гэмтэй” болж хоцорчээ. 240 сая гэдэг нь их мөнгө. Компаний гүйцэтгэх захирлаар томилогдсон Р.Сэддорж нь мөнгөө ширүүн нэхэж эхэлсэн гэдэг. Гэхдээ Б.Бадраа нь засаг барьж байхдаа “гэмээ” өөр байдлаар цайруулсан байж магадгүй нэг хэрэг яригддаг.

Энэ нь 2013 онд байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөөний биелэлт нь 75 хувьтай байхад нь “Тавантолгой” ХК-д нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг нь 100 хувь буцаан олгосон тухай юм. Бүр дараа жилийн гэрээг нь хүртэл байгуулж өгсөн гэдэг. Уг нь  хуулиар өмнөх оны ажлаа бүрэн дуусгаагүй байхад дахин гэрээ байгуулахыг хатуу хориглодог.  “Тавантолгой”-той хамт энэ дархан эрхийг “Монголын алт”,  “Эрдэнэс Тавантолгой”, “Саусгоби сандс”, “Цагаан өвөлжөө” зэрэг компаниуд эдэлсэн байна.

Эх сурвалж: НУУЦ.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here