Өнгөрсөн жилээс эхлэн иргэд худалдан авалт бүрээсээ үнийн дүнгийн хоёрхувийг буцаан авах боломж нээгдсэн. Мөн НӨАТ-ийн буцаан олголтыг жилдээ нэг удаа авахын зэрэгцээ худалдан авалтаа нэг бүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд боломжтой болсон юм. Тэгвэл өнгөрсөн оны НӨАТ-ийн буцаан олголтын урамшуулал өчигдрөөс эхлэн иргэдийн дансруу шилжиж эхэлсэн. НӨАТ-ын буцаан олголт, сугалааны тохиролд зориулж, энэ оны төсөвт 80 тэрбум төгрөг тусгаад байгаа юм.

НӨАТ-ийн буцаан олголтын урамшуулал авах иргэдийн анхааралд:

НӨАТ-ийн тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох” журмын дагуу буцаан олголтын урамшуулал авах иргэд цахим төлбөрийн ebarimt.mn системд хувийн мэдээллээ буруу оруулсан бол 131313 тусгай дугаараар мессеж илгээж төлбөрийн баримт бүртгүүлдэг иргэд дараах тохиргоог их ёстой аж. Та код, нууц үгээ мартсан бол “ХУВЬ ХҮН/НЭВТРЭХ “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу” гэсэн дарааллаар орж, мэдээллээ үнэн зөв болгох юм байна. Ингэхдээ овог нэрээ криллээр бичих, регистрийн дугаарын формат зөв эсэх, банкны нэр, хамтран эзэмшигчгүй өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй аж. Үнэн зөв оруулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Төрийн сангаас сугалааны тохирлын мөнгө болон НӨАТ-ын буцаан олголтоо хугацаанд авна. Мэдээллийн дэлгэрэнгүйг butsaalt.ebarimt.mn-ээс аваарай.

Таны НӨАТ-ийн буцаан олголт ороогүй байна уу… Учир нь

Зарим иргэний дансанд НӨАТ-ийн буцаан олголтын урамшуулал ороогүй байна гэсэн гомдол цөөнгүй байна. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр “Төрийн сангаас өдөрт дээд тал нь 50 мянган гүйлгээхийх хүчин чадалтай юм байна. Иймд иргэдэд аль болох хурдан шилжүүлэхийн тулд Монголбанк шилжүүлгийг хариуцаж байна. Түүнээс аль нэг банкны иргэдэд түрүүлж үйлчлээгүй ”гэв.

Мөн сануулахад хувийн эмнэлгүүд, банкууд, жижиг дунд үйлдвэрлэгчид НӨАТ төлдөггүй. Иймд эдгээр байгууллагад төлсөн таны НӨАТ-ын 2 хувийг улсаас эргүүлэн олгохгүй гэдгийг анхаарна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here