Чанаргүй хоол хүнс агаарын бохирдол, эмнэлэгийн хүрэлцээгүй байдал зэрэголон хүчин зүйлээс шалтгаалан хүүхэд хөгшчүүл эрүүл мэндээрээ хамгийн их хохирч байна. Харамсалтай нь үүнийг бүх хүн ойлгож мэдэрч байгаа хэдий ч асуудал шийдэгдэхгүй, харин ч даамжирсаар өнөөдрийг хүрлээ. Үндсэндээ хүүхэдтэй хөгшин настай эцэг эхтэй хүн бүр тэднийхээ эрүүл мэндэд санаа зовниж сэтгэл түгшин амьдарч байна. Аль ч эмнэлэгийн хаалгыг татсан эмгэнэлтэй дү зураг угтаж байгаа нь бодит үнэн. Бид өмнө нь хүүхдийн эмнэлэгээс сурвалжлага бэлтгэн хүргэж байсан бол энэ удаад манай редакцид ирсэн захидлын дагуу улсдаа ганц Геронтологийн төвийг зорьсон юм.                           

Ахмадууд ЭМНЭЛЭГЭЭ хүлээсээр…

Бидний нэрлэж заншсанаар 100 айлд байрлах тус төв хуучин эрүүл мэндийн хоёрдугаар төвийн байранд 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй. Ахмадуудад амбулаторийн бүх төрлийн үйлчилгээг харьяалалгүй үзүүлдэг зөвлөгөө мэдээллээр хангадаг ганц газар нь гээд хэлж болно. Хэзээ мөдгүй нурах дөхсөн энэ хоёр давхар барилгын булангийн хэсэгт тус төв ахмадуудад үйлчилгээ үзүүлсээр ирсэн байна.

Ахмадууддаа үйлчилгээ үзүүлэх бүхий л нөөц бололцоогоороо ашиглаж байгаа хэдий ч байрны асуудал олон жилийн турш тулгамдсан асуудал байсаар ирсэн гэдгийг тус эмнэлгийн удирдлагууд хэлж байлаа.

Уг нь бол эрүүл мэндийн салбарын албан тушаалтнууд хүнд суртлаа больж ажлаа хийвэл төсөв нь 2017 онд шийдэгдчихсэн эмнэлэгийн барилгын ажил богино хугацаанд баригдаж дуусахаар байгаа аж.

Тус барилгын ажил яагаад зогссон бэ гэвэл Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга У.Мягмарсүрэн нь шинээр томилогдож ирсэн бөгөөд ирснээсээ хойш “Ажлаа судалж байна, МЭДЭХГҮЙ БАЙНА” гэсэн хариуг өгч хүнд суртал хүйтэн сэтгэл гаргаж ирсэний улмаас хүлээж авах ажиллагаа зогсож 50 хувийн гүйцэтгэлтэй энэ барилга тоногдох, эзэнгүйдэхдээ тулаад байна.

Царцсан барилгыг гэсгээх эрх хэнд байна вэ?

Тус эмнэлэгээс гараад бид Эрүүл мэндийн яам, Хан-Уул дүүрэгт байрлах царцсан эмнэлгийн барилга дээр очсон ч мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

Учир мэдэх нэг нь “гүйцэтгэх барилгын компани нь хувийн хөрөнгөөр барьж эхэлсэн ч улсын төсөвт тусгагдсан барилгаа хүлээж авч, хөрөнгийн асуудлыг нь шийдэх хүнгүйгээс улмаас орхигдсон гэсэн” гэсэн хариултыг өгч байх юм.

Өөрийн, өрөөлийн гэж ялгах хооронд чинь хүүхэд хөгшид эрүүл мэндээрээ хохирч байх уу.

Гэтэл тус эмнэлгийн барилгын ажлыг хүлээж авахгүй байгаа шалтгаанаа яамны эрхэм дарга нар бүтцийн өөрчлөлттэйгээ холбож мэддэгх үн одоохондоо алга байна гэсэн утгагүй тайлбар өгөөд сууж байна.

Ингэхэд А.Цогцэцэг сайд аа, та болон танай яамны дарга хэзээ ажлаа судалж туршлага суух вэ? Таны үед энэ яамны албан тушаалын хүнд суртал газар авсан талаар иргэд маш их асуудал тавьж байна. Өөрийн хувийн эмнэлэгтээ асар их мөнгө төсөвлөдөг атлаа өвөө эмээ нарт “гар татаж” байгаад тань олон хүн гомдолтой байна шүү  эрхэм сайд аа?

Ц.Цэнгэл