Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн амны зургаан айлд хулгай орж, тэрбум төгрөгийн үнэтэй алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг гарсан байна.

Хулгай хийсэн этгээдийг барьсан бөгөөд БНСУ-ын иргэн Пак гэгч байжээ.  Пак нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан нэгэн гэнэ.
Цахим сайтуудад мэдээлсэнчлэн хулгайд эд зүйлсээ алдсан хохирогч нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт”-ын Л.Чинбат нар аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here