Жил бүр Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс сар шинийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “ЦАГААН САР – ЁНДООТОЙ ЭКСПО – 2017” худалдаа нь 2017 оны хоёрдугаар сарын 13-26-ныг дуустал Хүннү молл-д явагдахаар тов гарчээ.

Тахиа жилийн босгон дээр зохион байгуулагдаж байгаа худалдааны ивээн тэтгэгчээр “Жигд хүч” ХХК, “Алиман сар” бейкеригийн хамт олон ажиллаж байгаа бөгөөд цаг тутамд азтай худалдан авагч шалгаруулж, шинэ оны ёндоог нь мялаах юм байна.

Экспог зохион байгуулагчдын зүгээс  худалдаа эрхлэгчид, худалдан авагчддаа тав тухыг хангасан дулаан, тохилог орчныг санал болгосоор ирсэн нь ямагт хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг юм.

“ЁНДООТОЙ ЭКСПО”-гийн бүртгэл явагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бизнес эрхлэгч, худалдан авагчид 7011-5775, 9102-1020, 9111-9983 дугаарт холбогдоно уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here