Нийслэлийн Баянгол дүүрэгт таван хүн хордож амиа алдсан хэрэг олны анхаарлын төвд байна. Одоогоор шинжилгээний хариу эцэслэн гараагүй, хордлогын шалтгаан тогтоогдоогүй байгаа юм.

Хамгийн сүүлийн мэдээгээр НИТХ-аас гурав хоног согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Өдгөө нийслэлийн хэмжээнд 2959 дэлгүүр, 820 баар, 959 ресторан согтууруулах ундаагаар үйлчилж буй. Эдгээрт хяналт шалгалт хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд 7378 ширхэг архи хурааж битүүмжлэн, 80 архинаас дээж авч шинжилгээнд өгсөн байна.

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагын 500 албан хаагч өнөөдөр 16.00 цагаас эхлэн согтууруулах ундаа болон хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт хийж эхлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here