АН өнгөрсөн арванхоёрдугаар сард VI Их хурлаа хийж намдаа салхи оруулахаа сүр дуулиантайгаар зарласан. Тиймдээ ч намаа шинэчилнэ, намын дүрэмдээ өөрчлөлт оруулна хэмээн хоёр өдрийн турш хуралдсан ч хуралдаанаараа намаа шинэчлэх нь битгий хэл намдаа салхи оруулж чадаагүй өндөрлөсөн.

Харин хуралдаанаараа намын даргыг бүх нийтийн санал хураалтаар сонгож, намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлэхээр болсон. Улмаар өнгөрсөн арванхоёрдугаар сард намын даргын сонгуулийг эхлүүлж, шинэчилсэн бүртгэлээ хийж байгаа юм.

Гэвч 180 мянга гаруй гишүүнтэй хэмээн цээжээ дэлддэг АН-ын шинэчилсэн бүртгэлд өдгөө 18 мянга буюу аравхан хувь нь хамрагдаад байгаа нь АН-д итгэл иргэдийн итгэл битгий хэл намынх нь гишүүд ч сүжиггүй болсныг илтгэх мэт.

1483412602586b147a93ec1

Гэтэл шинэчилсэн бүртгэлийн ирц тааруу байгаатай холбогдуулан, мөн намын даргын суудлын төлөө үзэж буй АН-ын фракцууд бохир арга хэрэглэж эхэлжээ. Тодруулбал, АН-ын фракцууд гишүүн элсүүлэх уралдаан зарласан мэт иргэдийг 500, 1000-р авчран намдаа элсүүлэн шинэчилсэн бүртгэлд хамруулж байгаа гэнэ.

Тэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж буй гишүүдийн хураамж болох 1200 төгрөгийг ч өөрсдөөсөө гарган бүртгүүлж байгаа аж. Түүнчлэн намын даргын сунгааны төлөө өрсөлдөгчид гишүүдийнхээ саналыг 20 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа тухай ч твиттерээр жиргэж эхэллээ.

1483412599586b14777a723

Фракцгүй болсоноо ээлж дараалан зарлаж байсан АН доторх фракц харин ч намын даргын сонгуулийн өрсөлдөөнөөр улам эрчээ авч байна. Аль олон гишүүн элсүүлсэн фракцын хүн намын даргын сунгаанд ялах тул гишүүдээ идэвхтэй элсүүлж, шинэчилсэн бүртгэлд хамруулж байгаа гэнэ.

АН дотор явагдаж буй бас нэг хуйвалдаан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тохироо гэнэ. Зарим нэг эрхмүүд намын даргад нэр дэвшигчдэд “Чамайг АН-ын даргад ялуулвал, намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүл” гэх тохироог ч бас хийж байгаа гэнэ.

Юм бүхнийг луйвар, хуйвалдаан, тохиролцооны зарчмаар явуулдаг АН намынхаа даргын сонгуулийг ч шударгаар явуулж чадахгүй байгаа нь тус намд итгэх иргэдийн итгэлийг улам их алдуулж байна. Гэвч тэдэнд иргэдийн итгэх итгэл, гишүүдийн намаа шинэчлэх хүсэл зорилго огт хамаагүй бололтой.

Юутай ч гишүүдийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 6-нд дуусна. Тэр болтол хэдэн хүн бүртгүүлсэн эсэх нь хамаагүй. Харин ч бүртгэлийн хугацааг сунгахгүйгээр шинэчилсэн бүртгэлээ дуусгана гэнэ.

Ийнхүү АН доторх фракцуудын үйл ажиллагаа улам идэвхжиж байна. Уг нь тус намын дарга З.Энхболд өнгөрсөн онд АН-ыг фракцгүй нам болсон хэмээн зарласан боловч намын даргын суудлын төлөө фракцууд нь хоорондоо “алалцаж” байна.

Эх сурвалж: www.shuurhai.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here