Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн утсанд арванхоёрдугаар сарын 21-ны 13 цагт  “Баянзүрх дүүргийн 10 хорооны айлууд усанд автлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиход   10 дугаар хорооны 25 айл, өрх усанд автсан байжээ.

Аврагчид ус зайлуулах зурвас гаргаж, усыг гадагшлуулан шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Мөн элс шуудайлан далан босгож айлуудыг усанд бүрэн автахаас хамгаалжээ. Түүнчлэн иргэдийг мөс цөмрөх, халтирахаас  урьдчилан сэргийлэх зорилгоор 6 цэгт анхааруулах самбар байршуулжээ.  Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин айлын хашааруу ус орлоо гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Геодези, усны барилга байгууламжийн газрын 20 алба хаагчид  өнгөн хэсгийн мөсийг цоолж усыг соруулж, даланг нэмж өндөрлөх арга хэмжээ авч ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here