С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал хорих 461-р ангид эхэллээ. Хэргийг шүүх бүрэлдэхүүнээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар, Улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар томилогдсон.

Шүүх хуралд яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татаад байгаа юм . Харин хэргийн хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ нар оролцоно гэсэн мэдээлэл байна. Хорих 461-р ангид өндөржүүлсэн хамгаалалт гарсан бөгөөд утасны сүлжээ унагагч байршуулжээ. Мөн шүүх хурлыг сурвалжлахаар очсон 30 гаруй хэвлэл мэдээллийн  байгууллагын 55 сэтгүүлчийн ажлын үнэмлэх, автомашины бичиг баримтыг шалгаж байгаа аж.

Одоогоор С.Зориг агсны гэргий Б.Булган шүүх хуралд ирээгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here