Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийн уурхайд осол гарч хүний амь эрсэджээ. Талийгаач С хятад иргэн бөгөөд уурхайн ерөнхий инженер байсан аж.  40  метр гүн нүхэнд унаж амиа алдсан хохирогчийг цогцсыг аймгийн Онцгой байдлын газрын 12 аврагч очиж гаргаж авчээ.

Холимог металлын Улааны ордыг ашигладаг энэ компанийн далд уурхайд өнгөрөгч сард О гэх монгол залуу хүнд даацын автомашинд дарагдаж амиа алдаж байсан юм.

Хэдхэн хоногийн өмнө Дорнод аймгийн Халхгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч, хятад эзэнтэй “Зөв боломж” компанийн 21 ажилчин метилийн спиртэд хордож дөрвөн хүн амиа алдаад байгаа.

Энэ мэтээр хятад эзэдтэй уурхайнууд байгаль орчныг сүйтгээд зогсохгүй хэдий болтол хүний амиар  тоглох вэ?

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here