Өнгөрсөн мягмар гаригт One event Hall клубт Монгол Улсын иргэний биед ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан халдаж хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Хохирогч одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл баттай эх сурвалжаас авлаа. Тус клубын ажилтнуудаас энэ тухай лавлахад үгүйсгэсэнгүй. Их гүрнийг төлөөлөн Монгол Улсад ажиллаж амьдарч буй дипломат ажилтан ийм балмад үйлдэл хийжээ. Монгол хүнийг эх нутагт нь гутаан доромжилсон, дээрэлхсэн  үйлдэл олон ч, ОХУ-ын Элчин сайдын яамны мэргэжилтэн ийн ёс зүйгүй авирласан нь харамсалтай.

Эх сурвалж: www.atg.mn