УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдана. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд  “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэх аж. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

 

Үдээс хойш Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here