Үндэсний бөхийн домогт аварга Бадамдоригийн Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Тамирчдаас анх удаа 1960 онд БНМАУ-ын үндэсний спортын гавьяат мастер цол хүртсэн хүн бол Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал сумын харьяат Бадамдоригийн Түвдэндорж юм. Тэрээр 1916 оны төржээ. Үндэсний бөхийн ууган гавьяат мастер Б.Түвдэндорж нь 1930 онд нутгийнхаа “Эргэл хайрхан” уулын овоо тахилгын наадамд анх удаа зодоглон түрүүлж бөх болох гараагаа эхэлж байсан түүхтэй. 1939 онд ардын цэргийн албанд татагдсан тэр жилээ 23 настайдаа анх удаа улсын их баяр наадамд зодоглосон төдийгүй хүчит 512 бөхөөс Лхагва арслангаар ес даван түрүүлж, цолгүй бөх арслан цол хүртэж байжээ. Мөн 1941 онд Өлзийсайхан арслангаар ес даван түрүүлж аварга, 1945 онд Цэвээнравдан заанаар ес даван түрүүлж даян аварга, 1946 онд Чимэд-Очир арслангаар арав даван түрүүлж дархан аварга цол хүртжээ.

527-13848514571275ae93bb2ba4973c4f8a10f23864e8967840eb  olloo_mn_1474435069_tuvdendorj1951on

Улсын их баяр наадамд долоон удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэсэн харьшгүй хүчит дархан аварга маань нохой мордох мэх хийхийг цээрлэдэг, атаа жөтөө, уур унтуунаас цэрвэж явдаг, даруу төлөв зантай хүн байжээ. 1958 онд Спортын төв ордон баригдаж ашиглалтанд орсон цагаас үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд түүний шавь дотроос үндэсний бөхийн аварга 3, чөлөөт болон самбо бөхийн дэлхийн хошой аварга 2, олимп, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт 10 гаруй шавь төрөн гарсан байдаг.

main1406020714

Б.Түвдэндорж аваргын 100 жилийн ойн хүрээнд төрөлх нутаг Булган аймгийн Хангал суманд Их аваргын дурсгалын хөшөөг бүтээн байгуулсан бөгөөд 10-13 хүртлэх насны хүүхдүүдийн дунд үндсэний бөхийн барилдааныг зохион байгуулаад байгаа билээ.

 

15086934_881984605272148_672989730_n

Зургийн тайлбар Зүүн гар талаас: МУ-ын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Улсын гарьд Ё.Доржсамбуу, Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга О.Амартүвшин, Булган нутгийн уугуул БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Булган аймгийн Хангал сумын нутгийн зөвлөлийн дарга Ш.Батнасан, Б.Түвдэндорж аваргын охин Т.Отгончулуун нар 

Тэгвэл энэ сарын 20-ны өдөр Булган аймгийн нутгийн зөвлөлөөс Домогт аваргынхаа 100 жилийн ойг Улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд ойн хүрээнд их аварга Б.Түвдэндорж аваргыг магтан дуунд мөнхлөж “Эргэл хайрхан”-ы домогт хүчтэн дуу, клип бүтээж, мөн аваргын амьдралын замнал болон үе үеийн бөхчүүдийн сэтгэгдэл, хууч яриаг багтаасан түүхэн намтар ном, баримтат киног бүтээж байгаа юм. Мөн дунд сургуулийн 1-5-р ангийн сурагчдын дунд “ДОМОГТ АВАРГА Б.ТҮВДЭНДОРЖ” сэдэвт гар зургийн уралдаан, 6-12-р ангийн сурагчдын дунд “ЭРГЭЛ ХАЙРХАНЫ ДОМОГТ ХҮЧТЭН” эссэ бичлэгийн уралдаан, спортын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд “ДАРХАН АВАРГА Б.ТҮВДЭНДОРЖ ба ҮНДЭСНИЙ БӨХ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

100 жилийн ойн хүрээнд зориулж энэ сарын 20-ны өдөр Улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн “ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААН” зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Монголын нийт бөх сонирхогч, бөхдөө хайртай ард түмэн та бүхнийг Б.ТҮВДЭНДОРЖ аваргын 100 жилийн ойд зориулсан үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

15094248_1853138374917545_8564628716269041188_n

Энэхүү 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж буй гол зорилго нь Их аваргын алдар цуу, амжилтыг нь Монгол улсдаа дахин алдаршуулах, үр хойч, залуу үедээ таниулах, өөрийн зааж сургаж байсан үндэсний дэвээ шаваа, сургааль, хичээлийг өвлүүлэн үлдээхэд оршин байгаа юм.

Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж өөдөө байх болтугай!

Булган аймгийн нутгийн зөвлөл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here