АНЭУ-ын Дубай хотноо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн  “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хариуцлага тооцохоо мэдэгдэж, “Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина.  Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулна” гэж зарласан.

 

Түүний санаачилгыг дэмжиж УИХ-ын найман гишүүн огцруулах бичигт гарын үсгээ зураад байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Р.Амаржаргал нар гарын үсэг зураад буй. Тэгвэл тэдэн дээр нэмэгдэж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, О.Содбилэг нар гарын үсгээ зуржээ.

 

Хуулиар 19 гишүүн гарын үсэг зурвал Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here