УИХ-ын даргийн зөвлөлийн хуралдаанаар энэ долоо хоногт хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хуульзүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдах юм байна.  Мөн энэ лхагва гарагт Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой мэдээллийг сонсох аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийж цаашид ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэнэ гэнэ. Харин УИХ Хүүхэд харах үйлчилгээг цааш үргэлжлүүлэхэд шаардлагатай 5.8 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here