Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас Ж.Сандагсүрэнг Засаг даргаар улираан томилох шийдвэр гаргалаа. Ж.Сандагсүрэн нь 2016 оны наймдугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийг удирдсан юм. Тэрбээр тус дүүрэгт анхан шатны нэгжээс нь эхлэн 16 дахь жилдээ ажиллаж байна.

Боловсрол

-1986-1996 онд Ерөнхий боловсролын 73-р сургууль

-1997-2001 онд МУИС-ийн Математикч-Эдийн засагч

-2003-2005 онд СЭЗДС-ий бизнесийн удирдлагын Магистр

Ажлын туршлага

-2001-2004 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга

-2004-2013 онд “Очир-Ундраа” группд газрын захирал

-2012-2016 онд дүүргийн  ИХТ-ын тэргүүлэгч, төлөөлөгч

2013-2016 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх хийж байсан юм.  Дашрамд дурьдахад, Ж.Сандагсүрэн 2016 оны дүүргийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуулиар 5 дугаар хороонд нэр дэвшиж, хамгийн олон сонгогчийн санал авч төлөөлөгчөөр сонгогдсон юм. Түүнийг Засаг даргаар улираан ажиллуулах шийдвэрийг 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ анхдугаар хурлаараа гаргалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here