Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

Наран ургах, шингэх: 07.43-17.36

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Гал

Аргын тооллын 11 сарын 2, Буд гараг. Билгийн тооллын 3, Онгоц одтой, шар хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here