Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын хэмжээнд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих зорилгоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хүрээнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааны шөнийн бага ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор тус сүлжээнд холбогдсон хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхөд борлуулах эрчим хүчний үнийн 50 хувийн хөнгөлөлтийг 2016 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор боллоо. Цахилгааны орой, шөнийн хэрэглээний тариф 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу таван сарын турш хэрэгжих юм. Мөрдөх хугацаа 21.00-06.00 цагийн хооронд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here