Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, “Эко түлхүүр” ХХЗ хамтран Ганга нуурыг хашаалжээ. Энэ бол сүхбаатарчууд Ганга нуураа хамгаалж үлдэхийн тулд нэн түрүүнд хийх шаардлагатай ажил байв.

Ганга нуурыг тойруулан 6.7 км хашаа барих ажилд Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас  400 гаруй сая төгрөг зориулсан бөгөөд ингэснээр Ганга нуурын эргийн дагуух газар хүн, машины хөлд талхлагдах нь багасах юм.

Энэ зун бараг ширгээд байсан нуурын ус сүүлийн нэг сарын хугацаанд маш сайн сэргэж, 600 гаруй хун чуулсан байна.