Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар “Хадлан тэжээл” болзолт уралдааныг зарлажээ. 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн төлөв байдал, ургац тодорхойлох ажлыг 14 сумын 53 багт хийснээр аймгийн нийт нутгийн 31 хувь нь зуншлага хэвийн, 40 хувь нь гандуу, 29 хувь нь гантай байгаа аж.

Энэ өвөл 3988 малчин өрхөд 2.0 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна. Цаг хүндэрсэн үед зэргэлдээ сумын нутагт 56 өрхийн 36,2 мянган толгой мал, хилийн зурваст 91 өрхийн 75,1 мянган мал өвөлжих төлөвтэй байгааг тус аймгийн ЗДТГ-аас мэдэгдэв.

Засгийн газрын тогтоолоор Дорноговь аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 140 тн өвс, 20 тн тэжээл, Сумдын нөөцөд 560 тн өвс, 420 тн тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар аймгийн аюулгүй нөөцөд 140 тн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 505.2 тн өвс, 43.1 тн тэжээл, малчдын түвшинд 2451.2 тн өвс, 60 тн үйлдвэрийн тэжээл, 38.1 тн гар тэжээл бэлтгэсэн бөгөөд гүйцэтгэл 61.2 хувьтай байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here