Энэ сарын 31-ний өдөр бүх нийтээрээ амарна. Тодруулбал, эл өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байгаа билээ. Уг өдрийн хүрээнд үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Барилдаан энэ сарын 31-нд 14.00 цагт эхлэх аж.

Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here