Хүүхэд залуусын  авьяас чадварыг нээн илрүүлэх, идэвхи сонирхолыг дэмжих,  даамын спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилгоор Шинэ Монгол бүрэн дунд сургууль анхлан санаачлан зохион байгуулж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин, Олон Улсын Их мастер, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн тав, Улсын арван хоёр удаагийн аварга  Д.Эрдэнэбилэгтэй хийх зэрэг тоглолт зургаа дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

0c124433-d462-438b-9f0c-56e95c87ca26

Монголын даамын холбоо хамтран зохион байгуулж, “Тэнүүн Огоо” ХХК ивээн тэтгэсэн энэ удаагийн зэрэг тоглолтод 109 хүүхэд оролцсоноос спортын мастер 6, дэд мастер 9, I зэрэгтэй 19, II зэрэгтэй 15, III зэрэгтэй  7 нийт 56 зэрэг цолтой хүүхэд оролцсон нь тэмцээний  чансаа жил бүр нэмэгдэж байгааг харуулж байгаа бөгөөд хүүхэд залуусын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг болоод байна.

5874df13-11d0-4748-ba85-2d4d5f0d8ddf

Энэ жилийн тэмцээнээс эхлэн Их мастертай тэнцсэн болон хожсон сурагчдад спортын зэрэг олгох, цол ахиулах болсноороо онцлог болсон бөгөөд “Хамгийн гоё өрөг”-ийн шагналаар 42 дугаар сургуулийн н.Билгүүн, “Өсөх ирээдүтэй даамчин”-наар Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын тамирчин Х.Өнөмөнх, “Шилдэг комбинац”-ийн шагналаар Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Б.Сүхбат нар шалгарч, спортын III зэргийг 8, II зэргийг 2 хүүхэд авч, 20 хүүхэд тэнцлээ. Тэмцээнд шалгарсан болон оролцсон сурагч бүрийг батламж, өргөмжлөл, тэмцээний ивээн тэтгэгч “Тэнүүн Огоо” ХХК-ийн шагнал болон мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here