Говь-Алтай аймгийн Тонхил суманд есдүгээр сарын 14-ний өдрийн 18:32 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Газар хөдлөлт тус сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т /У.46014/00// Ө.94002/00/// болсон байна. Мэдээллийн дагуу ОБЕГ-аас аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга Б.Цэдэнбалаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна” гэжээ.